Гайтийн нийслэл Порт-о-Пренс хотод зэвсэгт бүлэглэлүүд төв шорон руу дайрсны улмаас 4 мянга орчим хоригдол оргожээ.Энэ тухай France Press мэдээлэв.
Шоронд гэмт бүлэглэлийн хэд хэдэн том толгойлогчид хоригдож байжээ.
Өмнө нь цагдаагийн дэслэгч байсан, одоо Гайтийн гэмт бүлэглэлийн толгойлогч болсон Жимми Черизьер баасан гарагт "улс орноо чөлөөлөхийн тулд" Гаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенриг баривчлахыг хууль хүчнийхэнд уриалжээ.
Эл үйл явдал Ерөнхий сайдыг Кени улсад айлчилж байх үеэр болсон байна.
Гаити улс 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч Жовенел Мойс алагдсанаас хойш нийгэм-улс төрийн хямралыг туулж байна.
Эрх баригчдын идэвхгүй байдал нь гэмт бүлэглэлүүдийн нөлөөг урьд өмнө байгаагүйгээр ихсэхэд хүргэжээ.
Тэдгээр бүлэглэлүүд нь тус улсын бүхэл бүтэн бүс нутаг тэр дундаа түлшний терминалуудыг хяналтдаа авчээ.