Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам" гэдэг газар голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живсэн, 1 зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт хүлээн авсан аж.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг 12.05 цагт иргэн М 45 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Автомашиныг 13.02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна.