Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын чимээ” өдөрлөгийг энэ амралтын өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг Монголын охидын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийслэлийн ерөнхий болорвсролын сургуулийн 800 гаруй сурагч хамрагджээ.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон мэргэжлийн сэтгэл зүйч, эмч нараас гадна урлаг соёлын төлөөллөөс хүрэлцэн иржээ. Улмаар охидын тулгамдсан асуудлыг сонсож, тэдэнтэй эрүүл мэнд, боловсрол, соёл хүмүүжлийн талаар нээлттэй ярилцлаа. Тухайлбал, мэргэжил сонголтын талаар болон гадны их, дээд сургуулиудад хэрхэн элсэн суралцах талаар зөвлөсөн.
Мөн өдөрлөгийн дундуур QR-аар нууц асуулт явуулсан бөгөөд энэ үеэр салбар, салбарын мэргэжилтнүүд асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Цаашид охидын эрхийг хамгаалах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан олон, ажил арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.