Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
2024-05-17
“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа
“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна.
2024-05-17
Улсын хэмжээнд 7.4 сая мал хорогджээ
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая (36.8%) нь 2024 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Эм хонины 42.5 хувь, эм ямааны 37.4 хувь, ингэний 20.3 хувь, үнээний 18.5 хувь,гүүний 9.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 91.2 хувь буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.5 (30.8%) саяар буурсан байна.
2024-05-17
Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь
Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
2024-05-17
Өдөрлөгийн онцлох алба хаагчид нь эрэлч ноход байлаа
Манай улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-аас нийслэлийн төв талбайд албаа сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
2024-05-17
Куба Улсаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав.
2024-05-17
35 дахь удаагийн Номын баяр тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
2024-05-17
Нярайн эмгэг илрүүлэх шинжилгээний төвийг Өвөрхангайд нээв
Нярайн эмгэгийг эрт илрүүлэх буюу скрининг шинжилгээний зургаа дахь төвийг Өвөрхангай аймагт нээжээ. Нярайд 24-72 цагийн хугацаанд хийдэг уг шинжилгээг манай улсад өнгөрсөн оноос нэвтрүүлсэн байна. Дорнод, Орхон, Ховд зэрэг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг хийдэг байсан бол өдгөө Өвөрхангайн хүүхдүүд хамрагдахаар боллоо.
2024-05-17
“Сэтгэл санааны хохиролд 247.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн”
Иргэдийн хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан үйл ажиллагааныхаа талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр мэдээлэл өгөв. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг ХЭҮК-ынхон төлөөлж хохирлыг нь төрөөс шаардсан нийт 43 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “43 нэхэмжлэлээс 33-т нь иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож, барагдуулахыг шаардсан
2024-05-17
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
2024-05-17
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнав
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2024-05-17