Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав
Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
2023-06-30
ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ
Ингээд Л.Чой-Ишийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, М.Энх-Амарын үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байв. Харин энэ хэрэгт хяналт тавьсан НПГ-ын хяналтын прокурор нь анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэний дагуу өчигдөр давж заалдах шатны шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр боллоо.
2023-06-30
Сайд асан Л.Гансүх, ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү нарын хэргийг шалгаж дуусжээ
Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард нэгжлэг хийж, удалгүй Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ.
2023-06-29