Үйлчилгээний төв, бууз, баншны кафед хүртэл цэцэрлэг нээжээ
Тус цэцэрлэг 18 бүлэгтэй, 350 хүүхдийн хүчин чадалтай. Гэсэн ч өдгөө 700 гаруй хүүхэд хамрагддаг гэнэ. Хажуу хаалганд нь “Fame аrena” нэртэй тоглоомын газар байв. Цэцэрлэгийн эрхлэгч нь “Манай түрээсийн байрны гол асуудал нь энэ юм даа. Хааяа залуучууд тамхи татаад, бөөгнөрөөд зогсдог болохоор хүүхдүүд, дүү нартаа үлгэр дуурайлгүй харагддаг” гэж шүүмжлэв. Харин байрны доторх тохижилтыг цэцэрлэгийн зориулалтаар зассаныг хэлж байлаа. Уг байр нь том, жижиг 10 гаруй өрөөтэй аж. Үүдэнд жижүүр нь тарж буй хүүхдүүдийн эцэг, эхээр бүртгэлийн хоёр дэвтэрт тэмдэглэл хийлгэж байв. Үүнд эцэг, эх нь хүүхдээ ирж авсан, эсэхийг тэмдэглэдэг хэмээн тайлбарласан.
2023-10-24
Номын үзэсгэлэнтэй яруу найргийн наадам боллоо
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос “УРАМ ХАЙРЛА-3” яруу найргийн наадам болон Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бие даасан, хамтран оролцсон бүтээлүүдээр нь номын үзэсгэлэн гаргаж толилууллаа.
2023-10-23
“Олон улсын робот контест-2023” тэмцээнд анх удаа оролцлоо
Тус тэмцээн нь ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготой аж. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан, 10 төрлийн 44 сэдвийн хүрээнд өрсөлджээ. “Олон улсын робот контест” нь БНСУ-ын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг аж.
2023-10-23
Иргэний боловсролын хичээлийн агуулга хүний эрхийг зөрчиж байна
Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
2023-10-23
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг эхлүүлэв
Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл дахин их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж буйг дээрх байгууллагынхан тодотгосон. Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн бүртгүүлнэ. Ингэхдээ шалгалт өгөх газраа сонгох эрхтэй юм байна. Нэг оролцогч хоёр болон түүнээс олон хичээлээр шалгалт өгөх боломжтой. Хураамжийн хувьд өнгөрсөн хаврын адил хичээл тус бүрийнх5800 төгрөг байх нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм.
2023-10-20
Зуны солилцооны “TechGirls” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Шалгаруулалт өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамжид тулгуурлах аж. Ярилцлагын шатанд тэнцсэн бүртгүүлэгчидтэй онлайнаар холбогдох юм байна. Уг хөтөлбөрийг 2022 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн ба сонгон шалгаруулалтаас шалгарсан гурав хүртэлх монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт хамруулдаг. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаснаас авах боломжтой.
2023-10-20
Сургууль, цэцэрлэгийн тогооч нар ур чадвараа сорив
Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
2023-10-19
Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх “Жаргалтай гэр бүл” аяныг эхлүүллээ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор УИХ-аас эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ цаг үед иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь чухал” гэв.
2023-10-19
Багачуудад НҮҮДЛИЙН СОЁЛ заах багш нар батламжаа гардлаа
Сургалтыг Монголын шилдэг доктор, профессор багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орсон ба хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн боловсролын хороо, АНУ, Швед, Чех, Герман, Канад, Австрали, Япон, Солонгос, Тайвань зэрэг орон дахь Монгол сургуулиудын багш нар, нийслэл болон 21 аймгаас сонгогдсон нийт 60 багш хамрагдсанаараа онцлог үр дүнтэй болов.
2023-10-19
Боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж эхэллээ
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ЕНБД С.Болдсайхан нар оролцлоо. Анхдугаар форумын үеэр дээд боловсролыг даяаршлын гол шинж чанаруудад хандуулан өөрчлөх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад уялдуулах, ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэх арга замын тухайд онцгой ач холбогдол өгч хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
2023-10-18
МУИС-ийн байр ор сураггүй алга болсон түүх давтагдах вий
МУИС нь найман бүрэлдэхүүн сургуультай. Нийслэлд хичээлийн мөн тооны байртай, олон жилийн түүхтэй сургууль. Гэвч хичээлийн байрнууд нь нэг нэгээрээ “алга болсоор” байна. Тухайлбал, тус сургуулийн Газар зүй, геологийн сургуулийн барилгыг 2019 онд нураасан бөгөөд өдий хүртэл шинэчлэн бариагүй. Сургуулийн барилга “алга болдог” хэрэг ингээд зогссонгүй. Өдгөө хичээлийн III байраа нураахаар зэхээд буй билээ. Түүхийн дурсгал, соёлын өвд багтах барилгаа ийнхүү нураах болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
2023-10-18
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олголоо
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 гаруй хувь нь, их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллага үйл ажиллагаа явуулдгаас төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг байна. Харин ерөнхий боловсролын 307 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургууль бий.
2023-10-17
Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоов
Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.
2023-10-17
“Универсиад-2023” наадам амжилттай боллоо
Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн XXIII оюутны урлаг, спортын “Универсиад-2023” наадам Увс аймгийн Улаангом хотод 2023 оны аравдугаар сарын 11-14-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд таван их, дээд сургууль, коллежийн 200 гаруй оюутан, суралцагчид урлаг, спортын тус бүр таван төрлөөр авъяас, ур чадвараа сорин өрсөлдөж, дүнгээ гаргалаа.
2023-10-16
Монгол оюутнууд Эрхүү хотын Политехникт үнэ төлбөргүй суралцана
Тэд мөн ИРНИТУ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон "ЕвросибЭнерго" байгууллагын их сургуулийн оролцоотой ярилцлага өгсөн. “Уралдааны нэг оролцогч охин Эрчим хүчний хүрээлэнгийн “Цахилгаан эрчим хүч, цахилгаан техник“ хөтөлбөрт элссэн. Тэрээр өмнө нь Политехникийн бэлтгэл ангид нэг жил орос хэл сурсан. Нөгөө хоёр хүүхэд цаашид тус их сургуульд суралцахаар ИРНИТУ-ийн бэлтгэл ангид элссэн" гэж Ася Контримович хэлэв. 2023 оны намар ИРНИТУ тус хөтөлбөрийн дагуу бэлтгэл ангид Монголоос нэмэлт оюутан элсүүлэхээр төлөвлөж байна.
2023-10-16