Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Францын иргэн Луи Брайль зургаан цэгээр бичдэг брайль үсгийг зохиожээ

Монгол Улс 1963 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох сургуультай болж 1964 оноос Брайль үсгийг заах болжээ.
2024-01-04

Боловсролын салбарт 2.4 их наяд төгрөгийн төсөвт өртэгтэй 442 төсөл хэрэгжинэ

2024 онд нийт 2.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 269 шилжих, 173 шинэ нийт 442 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ боловсролын салбарт хэрэгжинэ.
2024-01-03

АРАЙ Ч ДЭЭ: Л.Энх-Амгалан сайд цахимаар хичээллүүлэх шийдвэрээ “мартав” 

 “Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттерт бичсэн нь анхаарал татлаа. Уг нь тэрбээр үүнээс 10-хан хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан билээ. Цахим хичээл үзэх ямар ч бэлтгэлгүй байсан сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчид, багш нар уг шийдвэрийг хэрэгжүүлэх гэж өдгөө бөөн ажил болж буй. Ийм цаг үед салбарын сайдын “жиргээ” тэдэнд “Хичээл хийгээд хэрэггүй” гэхтэй адил мессеж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Сайд ийнхүү зөвлөсөн нь шийдвэрээ мартсаных уу, эсвэл үе үе цахилгаан тасалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдралд саад учруулж байгаа Засгийн газрынхаа бүтэлгүйтлийг хаацайлах гэсэн оролдлого уу гэдгийг мэдэхгүй. 
2023-12-28

 Сайдын шийдвэр сурлагын хоцрогдлыг “гамшгийн түвшин”-д хүргэх вий 

Замын түгжрэлээ зохицуулж чадахгүй болонгуут сургуулиудаа хаахаар шийдчихдэг эрх баригчидтай улс Монголоос өөр байхгүй биз ээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт цахимаар хичээллэсэн нэр зүүж, үндсэндээ амарлаа. Өнөөдрөөс дээд ангийнхан нь цахим хичээлд нэгдэнэ. Тэд энэ долоо хоногийн дөрвөн өдөр цахимаар хичээллээд, амрах юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гэнэтийн бөгөөд хачирхалтай тушаал хэрэгжиж буй нь энэ. Тодруулбал, тэрбээр Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай А/554 дүгээр тушаалыг энэ сарын 17-ны ням гарагт гаргаад, маргаашаас нь хүүхдүүдийг цахимаар хичээллүүлсэн. Харамсалтай нь, сайдын шийдвэрт хэн ч бэлэн байгаагүйг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд харууллаа.
2023-12-25

Л.Энх-Амгалан: Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Би багш нараа хамгаална

Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
2023-12-22

Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна. 
2023-12-22

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувьтай явж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов.
2023-12-22

Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов. Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.
2023-12-21

“Дэлхийн ур чадвар-2024”-т өрсөлдөх оролцогчдыг шалгарууллаа 

Манай улс дотооддоо 2013 оноос хойш “Монгол ур чадвар” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж буй аж. Энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрсөн тавдугаар  сард болсон бөгөөд 138 суралцагч ур чадвараа сорьжээ. Хоёр дахь шат нь өнгөрсөн аравдугаар сард болж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын17 байгууллагын 41 суралцагч өрсөлдсөн гэнэ. Сүүлийн буюу гуравдугаар шат нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн юм. 
2023-12-19

Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөлөө

Боловсролын Ерөнхий Газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ. Ингэхдээ Шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр гэдгийг онцолж, уриалсан байгаа юм.
2023-12-15

"Pearson англи хэлний хөтөлбөрийг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна"

Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.
2023-12-15

2024-2025 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид EDUTEN платформоор математикийн хичээлийг судална

Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг.
2023-12-14

Өмнөдэлгэрийн хүүхдүүд шинэ сургуульдаа хичээллэхээр боллоо

Шинэ барилгын шавыг 2020 оны долоодугаар сард тавьсан. Гэсэн ч гүйцэтгэгчдийн зөрчил, цар тахлын жилүүдэд барилгын ажил зогссон зэргээс шалтгаалж товлосон хугацаанаас хоёр жил гаруйн дараа ашиглалтад оруулж буй нь энэ. Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын зургийг орон нутгийн онцлог нөхцөлд тохируулж “Барилга байгууламж” ХХК-ийнхан боловсруулсны дагуу “Өндөр баганат” ХХК-ийнхан 9.3 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад орууллаа. 
2023-12-13

О.Наранзул 14 насандаа их мастер боллоо

Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингээд Монгол Улсын тамирчид 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.
2023-12-11

Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана

Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ.
2023-12-08

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа

Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.
2023-12-08