ЕБС-ийн I-XII ангийн сурагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.
Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих юм. Мөн soril.eec.mn/eecexam-д суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдана.