Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ.
Сумын төвийн сурагчид аймгийн төвд суралцдаг хүүхдүүдээс 1 жилийн буюу 1 ангийн хоцрогдолтой байна. Харин аймгийн төвийн сурагчид хотын хүүхдүүдээс 1,5-1,8 жилийн хоцрогдолтой байгааг дараах зургаас харж болно.
Тэгэхээр хөдөөгийн боловсролын чанарыг ахиулахын тулд дэд бүтцийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, багш боловсон хүчний хангалтыг сайжруулж, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд цаашид онцгой анхааран ажиллана.
Харин төрийн болон хувийн сургуулийн хооронд орон нутагтай харьцуулахад чанарын ялгаа бага байна. Энэ тооцооллыг гаргахдаа тухайн сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл ойролцоо сурагчдыг түүвэрлэжээ.