Солонгот, Загастай, Ганцын давааны хөдөлгөөнийг нээжээ
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна. Олон улс, улсын чанартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2023-11-05
Цасан шуурга шуурч, зам даваа хаагдах эрсдэлтэй байна
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваа-нд тус тус их хэмжээний цас орж байна. Тус чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
2023-11-04
Сүүлийн 30 жилд арваннэгдүгээр сард бороо ороогүй гэв
Сүүлийн 30 жилд ийм үзэгдэл бүртгэгдээгүйг тэрбээр хэлэв. Энэ нь аравдугаар сард ч ховор тохиолддог үзэгдэл гэнэ. Олон жилийн дунджаар Монгол орны хэмжээнд аравдугаар сард ойролцоогоор хоёр удаа л бороо орсон гэж бүртгэгджээ. Энэ жилийн зун, намрын улиралд хур тунадас их орсон, хөрсний чийг хангалттай байгаа тул ойрын хугацаанд хүйтэрч, хөрс гүн хөлдөх магадлалтай аж. Түүнчлэн ирэх өвөл уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтох урьдчилсан мэдээ гарчээ.
2023-11-03
Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-02
Б.Бат-Эрдэнэ: Жуулчны баазуудад 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудаа хийж дууслаа. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тавдугаар сарын 4-нд УИХ-аар батлуулж чадсан. Холбогдох стандартуудаа бид цэгцэлж дууслаа. Дээр нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах үүргийг хуулиар хүлээсэн. Үүргээ амжилттай биелүүлж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр дахь хурлаа амжилттай зохион байгуулаад байна.
2023-11-01
Хөвсгөл нуураас загас барихаар нэг км тор тавьсан байжээ
Засгийн газраас Хөвсгөлийг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч, нуурын ёроолд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг үе шаттай зохион байгуулж буй ч орон нутгийн иргэд, аялагчид ийм байдлаар байгальд хохирол учруулсаар байгаа аж. Иймд тусгай хамгаалалттай газрынхан тогтмол хяналт шалгалт, эргүүл хийж эхэлжээ. Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэлх хугацаанд орон даяар загас барихыг хориглодог бол улсын тусгай хамгаалалттай бүсэд агнуур хийх нь бүх үед хуулиар хориотой.
2023-11-01
Цасаар шуурч, зам даваа хаагдана
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-01
Мод үржүүлгийн хоёр компанид тоног төхөөрөмж өгөв
Дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд дээрх агентлагаар дамжуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тодорхой хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж буй аж. Мэргэжлийн байгууллагуудыг ингэж дэмжсэнээр ойжуулалт, нөхөн сэргээлтэд шаардлагатай, Монгол орны хөрсөнд ургуулсан, стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэнбайна.
2023-10-31
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна
БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа.
2023-10-30
Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ
Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30