Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүүх багийн нутаг, Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 16.40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19.20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан.