Х.Болорчулуун: Газар тариалан бол бүхний үндэс
Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Газар тариаланчдын зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм.
2024-04-24
Өвөлжилт, хаваржилт хүндэрч, 3 сая гаруй толгой мал хоргодлоо
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.
2024-04-24
Алтайн уулархаг нутаг, говь талаар шуурна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-04-24
Ой, хээрийн түймэрт 435.658 га талбай өртжээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн.
2024-04-23
"Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна
Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
2024-04-23
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй
Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ
2024-04-23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
2024-04-23
Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсөв
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв
2024-04-22
Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.
2024-04-19
Хөрсний гулгалтаас болж 19 хүн амиа алджээ
Индонезийн Сулавеси арал орчимд өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, хоёр хүн ор сураггүй болжээ. Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.
2024-04-18
Хөвсгөл нуурын бохирдлыг 150 сая төгрөгөөр судална
Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагынхнаар хийлгэхээр болсон байна. Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голынход 95 сая төгрөг зарцуулахаар хуваарилжээ. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Эдгээр нь тухайн бүс нутгийнхаа экосистемд онцгой нөлөө үзүүлдэг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд хамгийн их доройтоод буй нуур юм.
2024-04-18
Янгир нутагладаг ууланд 13 цөөрөм байгуулжээ
Жаргалант ууланд нэн ховор, ховор олон төрлийн амьтан нутагладаг боловч ойр орчимд нь худаг ховор, задгай булаг, шанд цөөн тул усны хүрэлцээ муу байдаг аж. Тус бүсэд цөөрөм, тогтоол байгуулснаар зэрлэг амьтдын усан хангамж сайжраад зогсохгүй тогтвортой суурьших, өсөж үржих таатай нөхцөл бүрдэж буйг байгаль хамгаалагчид онцолжээ.
2024-04-18