Индонезийн Сулавеси арал орчимд өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, хоёр хүн ор сураггүй болжээ. Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.
Мөн хүчтэй аадар борооны улмаас үүссэн хөрсний гулгалтаар Өмнөд Сулавеси мужийн Тана Тоража бүс нутгийн хоёр тосгонд дөрвөн байшин сүйдэж, авто замуудад их хэмжээний хохирол учирлаа. Яаралтай тусламжийн арга хэмжээ авч байгаа ч нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар дурджээ. Сулавеси арлын төвд байрладаг Тана Тоража уулархаг бүс нь Макасараас мужийн төвөөс 300 км зайд байрладаг байна.
Эх сурвалж:Reuters.com