Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
2024-05-23
Хангай нуруунаас усжих голуудын түвшин 20-95 см ахиу байна
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна. Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж.
2024-05-22
НҮБ: Дэлхийн бэлчээрийн 50 хувь доройтож, хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна
Даян дэлхийн газрын төлөв байдал ба Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн тайланд дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50 хувь хэдийнэ доройтсон хэмээн дүгнэлтээ танилцууллаа. Бэлчээрийн доройтлын шинж тэмдгүүдэд хөрсний үржил шим ба шимт бодисын хомсдол, элэгдэл эвдрэл, давсжилт, хүчиллэгжил, хөрс нягтрах зэрэг ургамал ургахад саад учруулах үйл явцууд хамаарна. Энэ бүгд ган, хур тунадасны хэлбэлзэл, газрын доорх ба дээрх биологийн олон янз байдлын хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг бий болгож буй юм.
2024-05-22
Уулаараа цас орж, сэрүүснэ
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-22
“Энэ зун гэнэтийн, ус ихтэй аадрын давтамж олширно”
Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Агаарын температур зургаадугаар сард баруун бүсийн нийт нутаг буюу Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн бүсэд дунджийн орчим байх нь. Харин хур тунадасны хувьд үүний эсрэг буюу баруун аймгуудад олон жилийн дунджийн орчим, төв, зүүн бүсийн нутгаар ахиу орох төлөв гарчээ.
2024-05-21
Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-20
Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-19
Өнөөдөр 16 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-05-18
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
2024-05-17
Туул голд усан сан байгуулах байршлыг тогтоохоор ажиллаж байна
Нийслэлчүүдийн унд, ахуйн хэрэглээний усны гол эх үүсвэр болсон Туул, Сэлбэ голд усан сан байгуулах саналыг судлаач, эрдэмтэд, байгаль орчны салбарынхан сүүлийн жилүүдэд олонтоо дэвшүүлж, ярьсан ч холбогдох байгууллагууд нь ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин энэ сарын эхээр нийслэлээс Туул голд усан сан байгуулах ажлын бэлтгэл хангах, эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулан байгуулснаа зарласан юм. Эл ажил өдгөө ямар шатанд явааг түүнээс тодруулахад “Энэ нь мега төсөл учраас тохиромжтой байршлыг тогтоох, холбогдох тооцоо, судалгааг ул суурьтай хийхээс эхлээд бэлтгэл шатны ажил их
2024-05-17
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тохируулгыг 2025 онд хийнэ
Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалттай Ерөнхийлэгч У.Хүрэлсүх танилцлаа. Тус төлийн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.
2024-05-17
Эверестийн оргилд салхины эрч 12-14 м/с хүрч байна
Ойрын өдрүүдэд Хималайн уулсын ар хэсгээр бага зэргийн цас орж, өмнөд хэсгээр буюу Непалийн нутгаар дуу цахилгаантай бороо орж буй. Эверестийн оргилын орчим 70 мян орчим метрийн өндөрлөг газраар бага зэргийн цас бударч, өдөртөө -6-8 орчим градусын хүйтэн, салхи шуурга багатай тогтуун байх аж.
2024-05-16
Цас, мөс хайлснаас голууд үерлэж байгааг анхааруулав
Манай орны нийт нутгаар дулаарч, цас, мөс хайлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн гол үерлээд буйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Тус хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийнхний мэдээлснээр өчигдөр Буянт, Төгрөг, Булган голуудын түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-20 см-ээр нэмэгдэж үерлэжээ
2024-05-16