“8K” экспедицийн багийн аврагчид Эверестийн оргилоос буюу далайн түвшнээс дээш 8300 метрийн өндөрт хадан хавцал дунд сураггүй алга болоод байсан монгол уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олсон. Яг одоо түүний цогцсыг буулгах ажиллагаа явагдаж байгаа ч эхний оролдлого амжилтгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлэв.
Одоо дахин нэг оролдлого хийгээд мөн бүтэлгүйтвэл тэнд нь орхино хэмээн аав нь ярьжээ.