Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгааг судалгаагаар тогтоожээ
“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэднийхийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байлаа.
2023-08-18
"Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төсөл эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран НҮБ-ын Хүн ам нутагшил суурьшлын газраас хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн эхлэлийн семинар наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
2023-08-18
Аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна
Спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа тус наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч
2023-08-17
Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудад шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-08-17
Хууль, эрх зүйн орчныг шинэчлэх хүртэл нийслэлд шинээр газар олгохгүй
Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилга байгууламжийг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэртэй уялдуулахыг анхааруулжээ. Мөн Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. Дээрх хууль тогтоомжийн төслүүдийг батлах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглов.
2023-08-17
77 тэрбумаар гурван гүүр барьж байна
Тус компанийн ерөнхий инженер “Гүүрний дам нурууг угсарсан. Ажлын явц 90 хувьтай байгаа. Одоо гүүрний зорчих хэсэг буюу явах ангийн бетон хашлага, хайс хийх ажил үлдсэн. Талбай дээр хийх бүх ажлыг дуусгаад байна. Өнгөрсөн сард үерийн үеэр манай кэмп усанд боогдсон. Өндөрлөг газарт барьсан боловч ус орсон. Энэ хугацаанд ажил саатсан ч дам нуруугаа босгож чадлаа. Манай компанийнхны барьж буй гүүрнээс урагш 120-иод метр авто зам барьж эхэлсэн” гэсэн юм.
2023-08-17