Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Солонгосын тал олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх асуудлыг судална

БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж буй асуудалд анхаарал хандуулж, судалж үзэхээ мэдэгдэв. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.
2024-01-30

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг анги, салбаруудад сурталчлах хүрээнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий болон Сагсай суманд ажиллаа.
2024-01-30

Гадаад иргэний визний зөвшөөрлийг цахимаар авч эхэллээ

Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визний зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор боллоо.
2024-01-30

Зөрчил шалган шийдвэрлэхдээ хүний эрхийг хангаж ажиллахыг зөвлөлөө

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэх зорилготой сургалт, зөвлөгөөн нэгдүгээр сарын 29-30-ны хооронд зохион байгуулагджээ.
2024-01-30

Комисс галд өртсөн орон сууцны оршин суугчдад тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна. 
2024-01-29

Хүүхдээ удаа дараа хаясан ээжийн хэргийг шүүнэ

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
2024-01-29

Боомтуудыг шинэ шатанд төлөвлөж, хөгжүүлэх стратеги боловсруулав

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
2024-01-29

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм бурууг шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. 
2024-01-29

Улаан-Уул сумын сурагчдын сурах эрхийг зөрчсөн гэж дүгнэв

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд Улаан-Уул сумд хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж байгааг илрүүлсэн байна. Тус сумын сургуулийн барилгыг шинэчлэх ажлыг 11 жилийн өмнө буюу 2013 онд эхлүүлсэн аж. Гэсэн ч өдий хүртэл ашиглалтад оруулалгүй “царцаажээ”. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчлөө гэсэн гомдол хүлээн авсны дагуу ХЭҮК-ынхон газар дээр нь ажилласан гэнэ
2024-01-29

АТГ: Нэгэн хорооны Засаг даргад яллах дүгнэлт үйлдэв

АТГ-аас Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2024-01-29

Хурандаа Н.Мишигдорж: Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй.
2024-01-28

SOS: Сендвичин барилга, граж, автомашин шатсаныг бүрэн унтраалаа

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан гэнэ.
2024-01-27

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгалаа

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан.
2024-01-26

Р.Батрагчааг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Рагчаагийн Батрагчааг томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг албан тушаалаас нь чөлөөлөв.
2024-01-26

“Осолдсон автомашинд 60 бус, 15.4 тонн хий тээвэрлэж явсан”

Хий тээвэрлэж явсан автомашин нь осолдсон асуудлаар “Дашваанжил” компанийнхан өчигдөр мэдээлэл хийв. Осолдсон тээврийн хэрэгсэл нь энэ сард авсан, шинэ машин байсан гэдгийг тус компанийнхан хэллээ. Мөн хот хооронд дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан гэв. Осолдох үедээ Замын-Үүд рүү хийн түлш хүргэхээр явж байжээ. Тус компанийн ерөнхий захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан. Тэрбээр мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хий тээвэрлэх сургалтад хамрагдсан байсан. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна” хэмээв
2024-01-26

Том машины жолоочийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Тээврийн Прокурорын газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутад Р-ийг сэжигтнээр баривчлах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
2024-01-25

Америк дахь Монгол судлаач эрдэмтэд уулзалдана

Америк дахь Монгол судлаач эрдэмтэд болон Монгол судлалыг сонирхогч нар жилдээ нэг уулзаж, холбоо хэлхээ тогтоон, судалгаа бүтээлээ ярилцдаг уламжлалтай.
2024-01-25

"Мөс цөмөрсөн" гэх дөрвөн удаагийн дуудлага иржээ

Он гарсаар онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
2024-01-25