Нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн.
Тэгвэл арав дахь өдрөө болж буй гэм бурууг хэлэлцэх шүүх хурал завсралаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс мэдээллээ.