.
Түүнчлэн “Осолдсон автомашинд 60 бус, 15.4 тонн хий тээвэрлэж явсан” Хий тээвэрлэж явсан автомашин нь осолдсон асуудлаар “Дашваанжил” компанийнхан өчигдөр мэдээлэл хийв. Осолдсон тээврийн хэрэгсэл нь энэ сард авсан, шинэ машин байсан гэдгийг тус компанийнхан хэллээ. Мөн хот хооронд дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан гэв. Осолдох үедээ Замын-Үүд рүү хийн түлш хүргэхээр явж байжээ. Тус компанийн ерөнхий захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан. Тэрбээр мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хий тээвэрлэх сургалтад хамрагдсан байсан. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна” хэмээв гэж “Дашваанжил” компанийн ажилтан мэдээллээ. Тэрбээр “Манай компанид хот хоорондын хий тээвэрлэдэг 20 гаруй автомашин бий. Стандарт шаардлагыг хангасан автомашин ашигладаг. 2019 онд Шадар сайдын шийдвэрээр аюултай ачаа тээвэрлэх маршрутыг гаргасан байдаг юм. Тэр маршрутын дагуу, заасан цагт нь хий тээвэрлэсэн. Том оврын автомашинууд хот дотор 22.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцох эрхтэй. Осолдсон машины ёмкость цоорсон байсан, эсэхийг шалгалтаар тогтооно. Дэлбэрэлтийн үеэр шидэгдэж, цоорсон байж болзошгүй” гэлээ.