Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-09-28

Хуулийн хугацаанд ажлаа дуусгаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нь 

Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа, төлөвлөсөн хугацаа нь дууссан ч ажил нь удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга, байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Улмаар 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагчид үүрэг болгосон байна. Хуульд заасан хугацаандаа ажлаа хэрэгжүүлээгүй газруудын гэрээний гүйцэтгэлийг энэ сарын 30-ны дотор дүгнээд, цуцлахыг даалгажээ. 
2023-09-27

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.
2023-09-27

Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
2023-09-27

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
2023-09-26

Монгол Улсаас Албани Улсад хавсран суух Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхийлөгч Баярам Бегаяд Итгэмжлэх жуух бичгээ барив.
2023-09-26

Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах
2023-09-26

Ульхан боомтыг чиглэсэн авто замыг ирэх жилдуусгах нь 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна. 
2023-09-26

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын удирдлагад өргөн мэдүүллээ. Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж, тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улс цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй олон бэрхшээлийг даван туулж буй. Иймд Төвбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, зургаа буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна. 
2023-09-26

 АЭХ-ны шинэ тэргүүн тодорлоо 

“НҮБ-ын Эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх “30-300” хөтөлбөрийг өнгөрсөн гурван жилд АЭХ-ноос хамтран хэрэгжүүлсэн. Хуралд оролцсон 800 эмэгтэй нь уг хөтөлбөрт хамрагдаж, Б.Жаргаланг дэмжихээр тохирсон хүмүүс” гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд түгэв. Санал хураах үйл явц эхлэхтэй зэрэгцээд нэр дэвшигч Ц.Уянга, Б.Пунсалмаа нарын зүгээс “Саналыг хайрцаглаж, багцалчихсан байна, сонгууль шударга болох ёстой” гэсэн байр суурь илэрхийлж эхэлсэн. 
2023-09-26

Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт зэрэг төмөр замын төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцлоо. “Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг  2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн.
2023-09-25

Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын жишигт хүргэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан”  олон улсын нисэх буудлын өргөтгөл,  тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын  бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.
2023-09-25

УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-09-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
2023-09-25

Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, Вячеслав Викторович Володин БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. 
2023-09-25

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өвөрхангайг мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болгоно 

Өвөрхангай аймаг нь Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговьтой хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болдог томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Өмнөговь аймагтай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг байх бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүс бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй. Эхний ээлжид таван бүс буюу таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын бодит орлого нэмэгдэнэ гэж үзэн судалгаа хийх болно” хэмээсэн юм.
2023-09-25

Сонгож болохгүй улстөрч: Ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.УНДРАМ 

Японд улстөрчид нь нэг буруу үг хэлснийхээ төлөө л огцордог, ёс зүйн хариуцлага хүлээдэг жишиг тогтсон. Ийм улсад багагүй хугацаанд сурч, зочин судлаачаар ажилласан ч ёс зүйн тухай ойлголтоос нь Ч.Ундрам суралцсангүй. Төлөвшил, хүмүүжил, ёс зүй нь ямар вэ, хувь хүн нь хэн бэ гэдгээр улстөрчдөд үнэлэлт, дүгнэлт өгөх учиртай юм. Энэ шалгуурт Ч.Ундрам гишүүн хэдийн бүдэрчихсэн. Тиймээс л түүнийг “Өнөөдөр” сонин “Сонгож болохгүй улстөрч”- өөр нэрлэж байна. Ёс зүйн хариуцлагыг та, бид л сонголтоороо дамжуулан тооцож чадна. Зөв тогтолцоо бүрдүүлнэ. Гэрбүлээ хуурдаг, хүүхдээ хүчирхийлдэг бол нам чинь хаацайлавч сонгогчид хариуцлага тооцдог гэдгийг “хэрэг нь илрээгүй” бусад улстөрч мэдэж аваг. Үг, үйлдлээ одооноос цэгнэг. 
2023-09-25

В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй

Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт  хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ.
2023-09-24