Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал зохион байгуулав
Бага хурлын салбар хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ “Дэлхий дахинаа өрнөсөн цар тахлын дараа Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү хурлын зорилго нь Ази тивийн нийтлэг ашиг сонирхол, тулгарч буй сорилтууд, цаашдын боломж, гарцыг эрэлхийлэх явдал юм” хэмээн онцолсон байна.
2023-08-07
“Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататгана”
Мөн тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Эдгээр уулзалт, айлчлалын үеэр хоёр улсын хооронд олон жил ярьсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал гэсэн хоёр чухал бичиг баримтад талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Эхний хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болж буй бол замын зураглал нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах баримт бичиг юм.
2023-08-07
“Google” компани Монголд 10000 багш, 1000 инженер бэлтгэж өгнө
Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм
2023-08-05
“Эдийн засгийн өсөлт бизнес эрхлэгчид, иргэдэд мэдрэгдэхгүй байна”
Засгийн газраас сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой өссөн гэж мэдээлж буй ч бодит байдал дээр бизнес эрхлэгч, иргэдэд үр өгөөжөө өгч байгаа, эсэхийг тогтоох, тэдний санал, санаачилгыг сонсох нь чуулганы зорилго байлаа. Форумд оролцогчид орон нутагт төрийн бодлого хөрсөн дээрээ буухгүй, ард иргэдийн итгэл алдагдсан, бизнес эрхлэх орчин орон нутагт бүрдээгүй, улс төр, үзэл санааны ялгаварлан гадуурхалт их болсон, эдийн засаг өссөн гэж байгаа ч бизнес эрхлэгчдэд бодит үр өгөөжөө өгөхгүй байна” гэж дүгнэжээ.
2023-08-04
Эмэгтэйчүүдийн айдас арилах уу
Үүн дээр нэр дэвших эрх авахын тулд намдаа өгдөг хандив нэмэгдэнэ. МАН нэр дэвшигчдээсээ хандив аваагүй гэсэн бол АН 100 сая төгрөгийн дэнчинтэйгээр “виз” олгосон юм. Хэдэн зуун саяар тоологдох энэ мөнгийг төлөөд, шалгуур даваад гараад ирэх хүн эмэгтэй улстөрчдийн дунд тийм ч олон биш. Тэгш гараанаас өрсөлдөхөд тэдэнд учирдаг саад хэтэрхий их байлаа. Тэгвэл энэ удаа хонгилын үзүүрт гэрэл харагдаж магадгүй нь.
2023-08-03
Америк руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэгтэй болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-08-03
“Хар машин”, хяналтын тооллогын шинэчлэл сонгогчдын итгэлийг нэмэх үү
...Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, мэдээлэл хадгалах, сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, холбогдох материалуудыг саяхан хүлээн авч дуусжээ. Өнгөрсөн зургадугаар сард улсын төсвийг тодотгохдоо сонгууль зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 15.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд дээрх тендерийг үүний хүрээнд зарлаж буй бололтой...
2023-08-01
30 орчим жил хяналтгүй олгосон мөнгө
...Өнөөх нь сүүлийн 30 жилийн бараг 90 хувьд нь төрийн эрх бариад, бодлогоо хэрэгжүүлээд байгаа “том болсон” нам шүүдээ. Эсвэл ерөөсөө зуун жилийн турш төлөвшиж чадахгүй байгаа ч юм уу, тийм бол тэднийг хэдий болтол төсвөөс дэмжих ч ёстой юм...
2023-07-31
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ АНУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
2023-07-31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана.
2023-07-31
Дарга нарын давуу эрх тойргийг ч тойрдоггүй
...Хэнтий аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн онуудад буюу сонгогдсон гишүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллах болсноос хойш үлэмж өсөж байгааг жил бүр ярьж буй. Баянхонгорын гаралтай хоёр хүн ҮАБЗ-д байхад ч тус аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнийг олон нийт шүүмжилж байлаа...
2023-07-28
Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагналаа
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн Баярын хурал Хан Хэнтий чуулгад болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
2023-07-26
Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
2023-07-26
Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлана
Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
2023-07-26