Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож, тамгаа гардан авлаа. Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж, Мал эмнэлэгийн ерөнхий газрын тамгыг гардуулан өгсөн байна.
А.Нарантуяа нь 2013-2023 онд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ