Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Юрг Бурриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулсан байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, түүнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар болон ирэх онд тохиох Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.
Элчин сайд Юрг Бурри нь Швейцарын ГХЯ, Нью-Йорк, Брюссель, БНХАУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудад тус тус томилогдон ажиллаж байсан туршлагатай. Өмнө нь Швейцарын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад, одоо БНХАУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байжээ.