“Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум” боллоо
Монгол Улсын Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэж эхэлдэг. Үндсэн хуулийг дээдэлнэ гэдэг бол төрийн өндөр дээд албан тушаалд очсон цагаасаа эхлүүлэн өдөр тутамдаа шийдвэр гаргахдаа хэрэглэх үүргийг хүлээдэг хэмээн онцоллоо.
2023-10-02
Ханх-Хатгалын чиглэлд хатуу хучилттай зам тавина
Мөн “Манай улсын эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаардаг бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, нүүрсний худалдааг цахимжуулан, үнийг ил тод болгосноор валютын нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого баталсан дүнгээсээ 1.7 их наяд төгрөгөөр давлаа” гэсэн мэдээллийг Ерөнхий сайд өгчээ. Цаашид “Шинэ сэргэлтийн таван цагариг”-ийг хэрэгжүүлснээр бүсчлэн хөгжүүлж, аймгуудыг хооронд нь болон боомтуудыг авто замаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэх аж.
2023-09-29
Ц.УЯНГА: Буруутай, гажуудсан үйл явцын өмнө бид дүр эсгэх ёсгүй
Бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг түлхүү ялуулах, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд тусгасан бүсгүйчүүдийн квотоос давуулж нэр дэвшүүлэх, намын удирдах байгууллагад оруулахад анхаарч ажиллана” гэв. АЭХ-ны сонгууль шударга бус болсон, нэр дэвшигч А.Адъяасүрэн мөнгө тараасан, мөн саналыг багцалж, хайрцагласан буюу урьдаас хэнийг сонгохоо тохирсон байсан гэсэн мэдээлэлд тэд тус тусын тайлбарыг өгсөн юм. Ажлын хэсгийн зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн бол нэр дэвшигч Д.Үүрийнтуяа “Бид уг сонгуульд оролцохын тулд 60 гаруй сая төгрөг төлсөн. Гэвч төлөөлөгчидтэй уулзах тэнцүү боломж нэр дэвшигч бүрт байгаагүй. Мөнгө тараасан асуудал гарсан, баримт бий.
2023-09-29
Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-09-28
Хуулийн хугацаанд ажлаа дуусгаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нь
Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа, төлөвлөсөн хугацаа нь дууссан ч ажил нь удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга, байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Улмаар 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагчид үүрэг болгосон байна. Хуульд заасан хугацаандаа ажлаа хэрэгжүүлээгүй газруудын гэрээний гүйцэтгэлийг энэ сарын 30-ны дотор дүгнээд, цуцлахыг даалгажээ.
2023-09-27
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.
2023-09-27
Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх захидлаа гардууллаа
Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
2023-09-27
Ульхан боомтыг чиглэсэн авто замыг ирэх жилдуусгах нь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.
2023-09-26
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын удирдлагад өргөн мэдүүллээ. Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж, тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улс цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй олон бэрхшээлийг даван туулж буй. Иймд Төвбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, зургаа буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.
2023-09-26