-“Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар огцрох өргөдлөө өглөө-
УИХ-ын 2023 оны намрын чуулган өчигдөр эхэллээ. Энэ удаагийн парламентын отгон чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гиш үүд, парламентад ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцов. Намрын чуулганы нэг томоохон ажил бол Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах явдал байдаг. Ирэх жилийн төсвийг “сонгуулийн” гэх тодотгол зүүх үйц байхаар батлахг үйн тулд түүний үр өгөөж, хуульд заасан гарцаагүй үндэслэлийг чухалчлан тооцох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ гишүүдээс хүслээ. Ингэхдээ тэрбээр “Төсвийг үндэслэлгүйгээр тэлэх, олсныхоо хэрээр цацах үрэлгэн хандлага гаргаж яавч болохгүй. Элдэв амлалтыг хойш тавья. Сонгуулийн жилийн төсөв сонгогчдын санал цуглуулахад чиглэдэг гажгийг засацгаая” хэмээн уриалав.
Түүнчлэн тэрбээр “Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна” хэмээгээд УИХ-ын хяналт, шалгалтын түр хороог яаралтай байгуулж, Улаанбаатарын газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар үүнд УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо, холбогдох байнгын хороод, намын бүлгүүд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов. АН, МАН-ын бүлг үүд ч чуулганы нээлтийн дараа хуралдсан бөгөөд аль аль нь ногоон автобуснуудтай холбоотой мэдээлэл сонсож, ярилцсан байна.
АН: АЛБАН ТУШАА ЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦ
Цөөнхийн бүлгийнхэн мөн ирэх оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсжээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын инфляц 30 сарын турш хоёр оронтой тоотой байна. Гэтэл эрх баригчид эдийн засгийн өсөлт, нүүрсний борлуулалт сайн байна гэж яриад буй нь утгагүй. Бизнес эрхлэгчид нь мөнгөгүй, төр мөнгөтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин автобустай холбоотой асуудлын тухайд “Бид нийтийн тээврийн салбар дахь бараг мафижсан тогтолцоо нурж буйг харж, гэрч болж байна. Өнгөрсөн хугацаанд төр оролцсон олон ажлын ард шууд гэрээ, худалдан авалт нуугдаж, түүнийгээ “улсын нууц” гэсэн нэрээр халхавчилж иржээ” гэлээ.
Улмаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав. Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн эл асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
МАН: НОГООН АВТОБУСНЫ БҮХ ТЕНДЕРИЙГ ЦУЦАЛ
Олонхын бүлгийн хуралд сайд Ж.Сүхбаатар үүcсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийжээ. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралд оролцсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн эсрэг идэвхтэй ажиллаж байсан ч автобус худалдан авах ажиллагаанд алдаа гарсан учраас албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгч, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтсон. Үүнээс гадна Ерөнхий сайд тодорхой санал гаргалаа. Автобус худалдан авах ажиллагаанаас гадна нийслэлийн газар олголт, түгжрэлтэй холбоотой авлигын асуудалд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай . Иймд дээрх асуудалд УИХ дахь намын бүлэг нь улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлага бийг тэрбээр онцолсон. Ерөнхий сайдын эл саналыг бүлгийн гиш үүд 100 хувь дэмжсэн” гэв. Түүнчлэн ногоон автобустай холбоотой асуудлаар Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хэрэг бүртгэлт, мөрд өн байцаалтын ажиллагаа явуулж буй юм байна. Үр дүн, явцыг нь маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүм үүст хариуцлага тооцно гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсвийг сонгогчдын санал цуглуулахад чиглүүлдэг гажгийг засацгаая
Ж.СҮХБААТАР СОНГУУЛЬ УГТСАН “НҮҮДЭЛ” ХИЙВ ҮҮ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан ногоон автобусны дуулиантай холбоотойгоор “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн юм . УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдсаны дараа Ж.Сүхбаатар сайд “Түгжрэлийг шийдэхийн тулд зарим тохиолдолд олонхын эсрэг шийдвэр гаргахаас аргагүй байдалд хүрдэг. “Би ийм шийдвэр гаргана” гэж хэлээд, тайлбарлаад өнгөрөх ёс суртахуун надад байхгүй. Тиймээс Засгийн газрын гишүүний ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлж буй Ерөнхий сайдын бодлогод эргэлзээ үүсэх ёсгүй, авлига, хулгайтай тэмцэх ажил зогсох учиргүй. Энэ албан тушаалд ажиллах хугацаанд нийтийн тээврийн салбар дампуурч, ялзарсан нь харагдаж байна. Хаалгыг нь жаахан онгойлгоход л далд эсэргүүцэлтэй туллаа, өнөөдөр захаасаа ил боллоо. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил надаас болж зогсох ёсгүй” хэмээн ярилаа. Түүний хэлсэнчлэн нийтийн тээврийн салбар дампуурч, үүний хөрсөн дээр авлига, хулгай цэцэглэсэн нь үнэн. Харин энэ удаа босож ирсэн дуулиан улс төрийн нам, бүлэглүүдийн “зодоон”, сонгууль угтсан “тоглолт”-оос сэдэлтэй нь тодорхой буй. Тэгвэл “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар ч үүнийг овжноор ашиглаж, сонгуульд зориулсан “нүүдэл” хийхийг санаархав бололтой. Түгжрэл бол богино хугацаанд шийдэх боломжгүй ужиг асуудал. Тэр хэрээрээ нийгмийн зүгээс хэл ам, шүүмжлэл дагуулдаг. Хэрэв тэр одоогийн албан тушаалдаа үлдвэл 2024 оны сонгуулиар “оноо алдах нь” тодорхой. Харин “Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн хулгайтай тэмцсэнийхээ төлөө адлуулж, албан тушаалаасаа буусан”, “Үүрэгт ажлаа сайн дураараа өгсөн” гэдэг нь түүний хувьд илүү дээр имиж болох талтай. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр нь түүнд ашигтай байж мэднэ. Эл хэрэг явдалтай холбоотойгоор хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, шаардлагыг ХҮН, АН-аас энэ өдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр үдээс хойш нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ч мөн албан тушаалаасаа чөлөөл өгдөх хүсэлтээ гаргасан юм . Энэ асуудлаар МАН -ын бүлэг үдээс хойш дахин хуралдаад түүний хүсэлтийг хүлээн авчээ.