Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Б.Бейсен, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, С.Буяндэлгэр, Ц.Жадамбаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал, Ардчилсан намын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат, Б.Эрдэнэсүх, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож С.Зориг агсаны нас барсны 25 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ.
Тэртээ 33 жилийн өмнө С.Зориг тэргүүтэй ардчиллын алтан хараацайнуудын бидэнд өвлүүлэн өгсөн ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үнэт зүйлийг хадгалан өвлүүлэх, хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үүрэг бидний өмнө бий. Сайн хүмүүний хийсэн бүхэн цаг хугацаа өнгөрөвч түүхэнд мөнхөрнө. Түүний бүтээсэн үзэл санаа, үнэт зүйл, эхлүүлсэн бүхэн мянга, мянган ардчилагчдад мөнхөрсөөр байна.
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг....