Сонгож болохгүй улстөрч: Буруу, булхайн эзэн Ц.Анандбазар
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
2023-10-16
ҮАБЗ байр сууриа илэрхийл гэв
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Өглөөнөөс эхлээд хотын агаарын талаар хүмүүс ярилаа. Агаарын бохирдлын эсрэг түр хороог хуралдуулж, яаралтай тайлбар өг гэсэн шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн” гэсэн юм. Түүнчлэн “Ковидын хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой сонсголыг эрх баригчид хийлгэхгүй нь гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Тэгвэл тэрбээр “Даваа гарагт бүлгийн хурлаар энэ талаар хэлэлцсэн. Материал дутуу, судлах цаг хугацаа хэрэгтэй учраас түр хойшлуулах тухай ярьж байгаа. “Нүүрсний хэрэг”-ийн сонсголын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, манай намын хэд хэдэн хүнийг хассан. Одоо бас дарга нь өөрчлөгдөж байна. Бид эдгээр сонсголыг заавал хийхийг шаардах болно” гэлээ.
2023-10-13
Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогбаатарыг нэр дэвшүүллээ
ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.
2023-10-12
Монгол, Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын захидал солилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
2023-10-11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх юм.
2023-10-10