Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой авлигыг хэрхэн шийдэх, буруутай этгээд үүдэд ямар хариуцлага тооцохыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Автобус худалдан авах ажлыг нууцын зэрэглэлд багтааж, тендергүйгээр зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт өгч, “ТэнүүнОгоо” компаниар дамжуулан 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн, хуучин автобусыг будаж, засаад оруулж ирсэн булай хэрэг ил болсон билээ. “Ногоон автобус”-ны хэмээн нэрлээд буй уг хэрэгт холбоотойгоор дээрх компанийн захирлуудаас эхлээд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга, БНСУ-ын хоёр ч иргэн гээд 5-6 хүнийг цагдан хориод байна. Буруутай хүмүүсийг ийнхүү шалгаж байх зуурт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж, огцров.
Тэдний хэн хэн нь дунд шатны албан тушаалтнууддаа итгэсэн, тендерт гар бие оролцоогүй, гэвч хариуцсан салбарт нь авлигын хэрэг гарсан учир ёс зүйн хариуцлага хүлээж байгаагаа тайлбарласан юм. Танхимын гишүүн нь “ногоон автобус”-ны хэрэгтэй холбоотойгоор огцрох өргөдлөө өгсөн учраас “Засгийн газар ч уг асуудалд холбоотой юм биш үү” гэх хардлага олон нийтэд төрсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч Ерөнхий сайдын зүгээс хотын түгжрэлийг шийдэх зорилгоор Ж.Сүхбаатар сайдын багцад түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 420 тэрбум төгрөгийн төсөв хуваарилснаас өөрөөр оролцох боломжгүй. Төсөв хуваарилах нь Засгийн газрын ажил болохоос тендер зарлах, бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь чиг үүргийн хувьд тусдаа асуудал юм. Ж.Сүхбаатар сайд өөрийнх нь багцад хуваарилж баталсан 420 тэрбум төгрөгөөр парк шинэчлэх тендер зарлахаар болж, нийслэлд эрхийг нь шилжүүлсэн байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудалд шуурхай, бас зоригтой гэмээр арга хэмжээ авч, нэг сайдаа огцруулан, томилгоонуудыг яаралтай хийв. Томилсон сайдынх нь хариуцсан салбарт, дунд түвшинд авлигын гэмт хэрэг гарсан учраас ёс зүйн хариуцлага тооцож, чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авах, мөн авлигатай хамгийн сайн тэмцэж чадна гэж итгэсэн танхимын нэг гишүүнээ чөлөөлөн, хотруу явуулахаас өөр арга түүнд үгүй байсан биз. Хотод нүүрлэсэн худалдан авах ажиллагаа, тендер, газар, хот төлөвлөлт тойрсон авлигын хэргийг шийдүүлэхээр тэрбээр Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлз үүлэн байж нийслэлийн Засаг дарга болгох улс төрийн шийдвэрээ гаргасан. Түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн, мөн Б.Дэлгэрсайханыг “түгжрэл”-ийн сайдаар томилоод байна.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ томилгоо, авлигатай хийх тэмцлийнхээ талаар ч байр сууриа тодорхой илэрхийлсэн юм. Авлигатай тэмцэхээр Засгийн газраас “5Ш” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, Тавантолгойн нүүрсний хулгайг илчлэхээс ажлаа эхлүүлээд буй. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд төгрөг байсан бол энэ онд 10 их наядаар өсөж, 62.4 болсон. Эдийн засаг 6.4 хувиар өсөөд байна. Хөгжлийн банкны чанарг үй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд төгрөг давж, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Чингис” бондын нийт 2.8 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлжээ. Улмаар улсын төсөв энэ онд 1.8 их наяд төгр өгөөр давж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам .долларын ашигтай гарч, валютын нөөц дөрв өн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүх үзүүлэлт нь Засгийн газар, УИХ хамтран том түвшний системийн авлигатай тэмцэж байгаагийн үр дүн, далд эдийн засаг, нууц мөнгө ил болж буйн дохио хэмээн Ерөнхий сайд онцолсон юм. 30 жил зөнд нь орхисноос нийслэл хот авлигын үүр болчихсоныг ч тэрбээр сануулсан. Тиймээс Засгийн газар “ногоон автобус”- ны хэргээс эхлэн уг үүрийг нураахаар ханцуй шамлаж байна. Үр дүн нь удахг үй гарах биз ээ.