Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кино урлаг

Нүсэр төсөв, төхөөрөмжгүйгээр кино хэрхэн бүтээхийг зааж эхлэв

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн БНСУ-ын кино компанийн мэргэшсэн багш нартай хамтран “Casual сinema workshop 2024 in Mongolia” дадлагад суурилсан хөтөлбөрийг энэ сарын 26-31-нд хэрэгжүүлж байна.
2024-08-28

БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ

БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ. Тэрбээр "Хүлэгү пикчерс"-ийн шинэ уран бүтээлд оролцохоор Монголд ирсэн юм. Монголын үзэгчид түүнийг эсрэг дүрийг сайн бүтээдгээр нь илүүтэй  мэдэх билээ. Өдгөө тэрбээр 61 настай.
2024-08-18

“Зүүдний кафе” олон улсын кино наадмаас шагнал хүртэв

Итали Улсын Милан хотноо зохион байгуулдаг олон улсын “Metropolis” кино наадмаас“Medq media” агентлагийн бүтээл “Зүүдний кафе” шилдэг кино шагнал хүртэв. Түүнчлэн энэхүү кино нь Испанийн Барселона хотын “Europa fest” наадмаас шилдэг бүтээлийн шагнал авсан юм. Мөн Нью-Йоркийн олон улсын наадмын онцлох киногоор шалгарч, ялалтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. 
2024-08-09

“Golden Femi Film Festival”-д Монгол кино найруулагчийн бүтээл шалгарчээ

Олон улсын “Golden Femi Film Festival”-д кино найруулагч Ц.Дэнсмаагийн “Диваажин театр” уран сайхны кино шалгарч, “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ. Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival” олон улсын кино фестивалиас Монголын кино найруулагч Ц.Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо.
2024-07-29

Бусаны кино наадамд танилцуулах төслийг шалгаруулахаар боллоо

Бусаны олон улсын 29 дэх удаагийн кино наадам ирэх аравдугаар сарын 2-11-нд болно. БНСУ-ын Бусан хотод жил бүр зохион байгуулдаг уг наадмын үеэр танилцуулах төслийг сонгон шалгаруулахаар болсноо Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэв. Эл наадмын үеэр зохион байгуулах “Asian contents & film market” өдөрлөгийн хүрээнд манай улс “Mongolian pitch session in Busan” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-07-19

Гэр бүлийн кино наадамд “Алдагдсан өдрүүд”-ийг сойжээ

ОХУ-ын Ярослав хотод болж буй Олон улсын гэр бүлийн кино наадмын бүрэн хэмжээний хүүхдийн кино ангилалд манай улсыг төлөөлж “Алдагдсан өдрүүд” өрсөлдөж байна. Уг бүтээлийг Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр бүтээж, өнгөрсөн оны хавар үзэгчдэд толилуулсан юм. 
2024-07-05

Австрали улсын кино урлагийн салбарын туршлагаас судалжээ

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн “Австралиа авардс Монгол” компанитай хамтран Австрали улсын кино урлагийн салбарын туршлага болон оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалтыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Тус компани нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хариуцдаг аж. Монгол Улсын кино урлагийн салбарт тулгарч буй оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг тус сургалтаар дамжуулан уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 35 хүндхүргэжээ
2024-07-02

“Хурд” хамтлагийнхан романтик, мелодрам төрлийн кино бүтээнэ

“Хурд” хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж романтик, мелодрам төрлийн кино бүтээх нь. Тэд өнгөрсөн жил 30 жилийн ойн баярын тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл энэ удаа уран сайхны кино бүтээхээр дүрийн сонгон шалгаруулалтаа эхлүүлээд буй. “Бүсгүй” дууныхаа клипийн ээдрээтэй төгсгөлийн тайлал болгож уг киног бүтээхээр шийдсэнээ тус хамтлагийнхан тодотгов. Мөн киногоороо 1980-1995 оны нийгмийг харуулахыг зорьж буй гэнэ. Бас“Хурд” хамтлагийн тухай олон нийтийн мэдэхгүй түүхийг ч уг киногоороо харуулах аж.
2024-06-19

“I Carly” цувралыг монголчууд “I Misheel” нэрээр бүтээнэ

Манай улс алдарт “I Carly” цувралын албан ёсны эрхийг авч, “I Misheel” нэрээр үзэгчдийн хүртээл болгох нь. Одоогоор дүрийн сонгон шалгаруулалт эхэлсэн бөгөөд2026 онд үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн уг цувралд оролцох сонирхолтой залуусыг бүртгэж эхэлсэн байна. Дүрийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой 10-25 насны хүүхэд, залуус “I Misheel” цахим хуудсанд хандан бүртгүүлэх боломжтой гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс жүжиглэх сонирхолтой, үгийн баялаг сайн, хариуцлагатай байх зэрэг шаардлага тавьж буй. Бүртгэл энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм байна.
2024-06-18

“Алтан өргөө”-гийн шилдгийн шилдгээр “Өглөө болно” киног тодрууллаа

12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүдийг өнгөрсөн ням гарагт тодрууллаа. Энэ удаагийн наадамд 60 орны 400 гаруй уран бүтээлийг өрсөлдүүлснээрээ онцлогтой аж. Тус наадмын монгол киноны уралдаант хэсгийн шилдгийн шилдэг буюу “Алтан өргөө” дээд шагналыг найруулагч С.Ихбаярын “Өглөө болно” хүртжээ. Шилдэг монгол эксперименталь киногоор найруулагч Г.Ганлхагвын “Маргааш сэрэхгүй байцгаая” тодров. Хүүрнэлт киноны төрөлд найруулагч Г.Баттулгын “Хэзээ цас орох вэ” шилдгээр шалгарсан байна. 
2024-05-14

Туульсын сэдэвт уран сайхны киногоор дамжуулан буриад зоны ахуй соёлыг таниулна

Дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон “UBS pictures” компани буриад түмний ахуй соёл, домгийн улбаа, оюун санааг туульсын арга хэлбэрээр өгүүлэх “Хайрын домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоо тун удахгүй нээх нь. Дээрх кино нь буриад зон олны өвөрмөц хэв шинж, ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг Дангина болон Эрхээдэй нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн үзүүлнэ
2024-05-06

Хүн бүр амьдралдаа өөрийн төгс хувилбар байх гэж хичээдэг. Гэвч...

Хүн бүр амьдралдаа өөрийн төгс хувилбар байх гэж хичээдэг. Гэвч амьдрал таныг хэн нэгний орлон тоглогч эсвэл танд орлон тоглогч бэлдсэн байвал ямар вэ?
2024-04-08

Мэрилин Монрогийн чандрын дэргэдэх газар 195 000 ам.долларт хүрчээ

Нэрт жүжигчин, Холливудын од Мэрилин Монрогийн чандрын дэргэдэх газар дуудлага худалдаагаар 195 000 ам.долларт хүрлээ. Уг газрыг Беверли Хиллс-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдан авсан. Тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа дурдсан байна.
2024-04-02

"Орлон тоглогч" ОАК-ны дуу 23K хандалт аваад байна

 “Орлон тоглогч” олон ангит кино сэтгэлзүйн драм төрлийн бүтээл юм.  Эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна.
2024-04-02

“Мөнгөн мод 2023” оны шилдгүүд энэ лхагва гарагт тодорно

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “МӨНГӨН МОД” наадмын цом гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ долоо хоногт зохион байгуулах гэж байна.
2024-03-25

“Трио” киног Осака мужид өнөөдөр нээнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдөр дауны хам шинжтэй иргэд дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүрдээ олон нийтийн ажил өрнүүлдэг билээ. Уг өдрийг угтан таван тивийн 17 улсын кино наадмаас 22 шагнал хүртээд буй “Трио” киног Японы Осака хотод өнөөдөр нээхээр болжээ.
2024-03-20

Монгол кинонууд герман үзэгчдийн хүртээл болно

ХБНГУ-ын Берлин хотноо өнөөдөр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээ болох нь. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол үндэсний кино урлагийн зөвлөлөөс уг арга хэмжээг зохион байгуулж буй аж. Энэ нь мөн 74 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын хүрээнд монгол уран бүтээлүүдийг герман үзэгчдэд танилцуулах арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ
2024-02-20

   Хятадын орчин үеийн кино урлаг 119 жилийн түүхтэй 

Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой өнөө жил тохиож буй. Ойн баярын хүрээнд зохион байгуулагчид нийтэд чиглэсэн цуврал ажлууд өрнүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс энэ өдрүүдэд “Аз жаргалтай хаврын баяр” уриа дор хятад хэл суралцагчдад зориулсан киног хоёрдугаар сарын 14-19-ний өдөр олон нийтийн хүртээл болгоно. Кино өдрүүдээр дамжуулан Хятадын соёл уламжлалыг давхар сурталчилж буй.
2024-02-19