БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ. Тэрбээр "Хүлэгү пикчерс"-ийн шинэ уран бүтээлд оролцохоор Монголд ирсэн юм. Монголын үзэгчид түүнийг эсрэг дүрийг сайн бүтээдгээр нь илүүтэй мэдэх билээ. Өдгөө тэрбээр 61 настай.
Түүний тоглосон "Жумонг хаан", "Пиано", "Ким Ду Хан" зэрэг кинонууд Монголын өргөн нэвтрүүлгийн сувгуудаар гарч байсан. И Жэ Ён бол Өмнөд Солонгосын Кангвондо мужийн Чунчон хотод төрсөн. Пусаны их сургуульд суралцсан. 2010 онд Lee Jae Yong Dae Mul киноны туслах дүрээрээ SBS Drama Awards-аас шилдэг жүжигчний шагналыг хүртсэн.