Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн “Австралиа авардс Монгол” компанитай хамтран Австрали улсын кино урлагийн салбарын туршлага болон оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалтыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Тус компани нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хариуцдаг аж. Монгол Улсын кино урлагийн салбарт тулгарч буй оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг тус сургалтаар дамжуулан уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 35 хүндхүргэжээ. Австрали улсад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, уран бүтээлчдийн бүтээлийн эрх, оюуны өмчийг яаж хамгаалж, цогц системийг бий болгосон талаарх туршлага, мэдээллээс сонссон байна. Тодруулбал, зохиогчийн эрхийн гол асуудлууд болон оюуны өмчийн бодлого, хоорондын харилцан хамаарал, зөрчлийн талаар нээлттэй ярилцжээ.