Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн БНСУ-ын кино компанийн мэргэшсэн багш нартай хамтран “Casual сinema workshop 2024 in Mongolia” дадлагад суурилсан хөтөлбөрийг энэ сарын 26-31-нд хэрэгжүүлж байна. Тус улсын ДангүгийнихсургуулийнКиноинститутийнарын албаныхан болон багш нар энэхүү сургалтаар кино бүтээх хэвшмэл ойлголтыг халж, их хэмжээний төсөв, ажиллах хүчний нөөц, мэргэжлийн тоног төхөөрөмжийн туйлширсан хэрэгцээ, шаардлагуудаас салж, бүтээлч сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх, дэлгэцийн чөлөөт уран бүтээлийг яаж энгийнээр, сонирхолтойгоор туурвих зэрэг аргыг зааж буй аж. Сургалтад манай улсын кино урлагийн салбарын 30 уран бүтээлч сонгогдон оролцож буй юм байна. Тэд сургалтын хугацаанд дөрвөн багт хуваагдаж, 20 минутын богино хэмжээний кино бүтээх гэнэ. Эл бүтээлдээ кино урлагийн талаарх тогтсон ойлголтуудыг халж, орчин үеийн бүтээлч аргуудыг хэрэгжүүлэх, зохиолоо хөгжүүлэх, эвлүүлэг, дуу оруулах, өнгө, тохиргоо хийх зэрэг техникээс ашиглах аж.