Бусаны олон улсын 29 дэх удаагийн кино наадам ирэх аравдугаар сарын 2-11-нд болно. БНСУ-ын Бусан хотод жил бүр зохион байгуулдаг уг наадмын үеэр танилцуулах төслийг сонгон шалгаруулахаар болсноо Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэв. Эл наадмын үеэр зохион байгуулах “Asian contents & film market” өдөрлөгийн хүрээнд манай улс “Mongolian pitch session in Busan” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн төслийг дээрх арга хэмжээний үеэр олон улсын кино бүтээгчдэд танилцуулах гэж буй юм байна. Уран бүтээлчид киноны төслийн танилцуулга, мэдээллээ энэ сарын 31-ний дотор info@filmmongolia.gov.mn цахим хаягаар илгээх ёстой.
Бэлтгэсэн Ч.Зул