Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой өнөө жил тохиож буй. Ойн баярын хүрээнд зохион байгуулагчид нийтэд чиглэсэн цуврал ажлууд өрнүүлж буй. Тухайлбал, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс энэ өдрүүдэд “Аз жаргалтай хаврын баяр” уриа дор хятад хэл суралцагчдад зориулсан киног хоёрдугаар сарын 14-19-ний өдөр олон нийтийн хүртээл болгоно. Кино өдрүүдээр дамжуулан Хятадын соёл уламжлалыг давхар сурталчилж буй.
Энэ өдрүүдэд Монголын үзэгчид Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд өдөр бүр 15.00 цагаас зочилж “Ахмад”, “Чөтгөрийн хүү дэлхийд ирсэн нь”, “Огторгуйн сургууль”, “Их дөрвөл”, “Баяртай хуучин дурлал”, “Хурдлах амьдрал”, “Сансарт нисэх нь” киног үзэж хятадын соёлтой танилцаж болох нь ээ.
Хятадын кино өдрүүдэдийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ли Жи, Хятад судлаач доктор Соёлын Гавьяат зүтгэлтэн М.Чимэдцэеэ, МУБИС-ийн Күнз институтын захирал Жан Дай Шэн зэрэг төлөөлөгчид оролцсон.
Ташрамд дурдахад, Хятадын орчин үеийн кино урлаг 119 жилийн түүхтэй. Өдгөө Хятад улс дэлхийн кино урлагийн зураг авалтын гол цөм болсон. Эл улсын уран бүтээлчид гэхэд жилд 1000-аас дээш удаагийн киноны зураг авдаг. Улмаар 600 гаруй кино нь үзэгчдийн хүртээл болдог аж. 2023 онд Хятад улсын театрууд кино тасалбарын борлуулалтаараа 53 тэрбум юанийн орлого олжээ. Мөн үзэгчдийн тоо 1 тэрбум 255 саяд хүрсэн байна.