ХБНГУ-ын Берлин хотноо өнөөдөр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээ болох нь. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол үндэсний кино урлагийн зөвлөлөөс уг арга хэмжээг зохион байгуулж буй аж. Энэ нь мөн 74 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын хүрээнд монгол уран бүтээлүүдийг герман үзэгчдэд танилцуулах арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ. Өдөрлөгийн хүрээнд гурван монгол киног үзүүлэх нь. Тухайлбал, Берлин хотын“Babylon” кинотеатрт найруулагч П.Лхагвадуламын“Сэр сэр салхи”, Б.Батдэлгэрийн“Шар гэгээ” киног үзэгчдийн хүртээл болгох аж. Мөн найруулагч П.Отгонзоригийн“Эмэгтэй” уран сайхны киног “Filmkunst66” кинотеатрт гаргах юм байна.
Бэлтгэсэн М.Оч