УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Төрийн ордонд болно
2024-03-13
Тойрогт нэр дэвшихэд нэг тэрбум төгрөг төлөх үү
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 14.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооноос энэ сарын 1-8-ны хооронд “Хаврын чуулган”, “Залгаарай, сонсъё” аян зэрэг цуврал арга хэмжээ өрнүүлж, бүсгүйчүүдэд болон нийгэмд тулгамдаад буй асуудлыг сонссон байна. Улмаар тэднээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрх баригчдад уламжилж, бодлого шийдвэр болгохыг шаардах зорилгоор дээрх тайван цуглааныг хийжээ
2024-03-11
Өв биш, “өр” үлдээгч
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэхэрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна
2024-03-11
МҮХАҮТ мөрийн хөтөлбөрт тусгах саналаа намуудад хүргүүлж эхлэв
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохоор төлөвлөж буй улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа намуудын удирдлагад хүргүүлж эхэлжээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, дэд захирал Ц.Магнайбаатар нар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр нарт саналаа уламжилсан байна
2024-03-07
Жендерийн тэгш байдлыг хангасан парламент байгуулах талаар хэлэлцэв
Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос Улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах төслийн хүрээнд “Тэгш анхаарахыг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг өчигдөр зохион байгуулсан байна. Уулзалтад Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Жибути, Эквадор, Индонез, Монгол, Намиби, Нигери, Сьерра-Леон, Бүгд Найрамдах Танзани Улсын эрэгтэй парламентчдын төлөөлөл оролцжээ. Тэд эрх тэгш байдлыг хангахад юуг анхаарах талаар ярилцаж, өмгөөллийн зөвлөгөө болон бодлого боловсруулагчдын сайн туршлагаа солилцсон юм
2024-03-06
Австрали, БНХАУ-ын Засгийн газраас малчдад хандив илгээв
Ерөнхий сайд .Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзжээ. Манай улсад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас 200 мянга, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэхээр болсныг Элчин сайд хүлээлгэн өгсөн байна
2024-03-06
УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар Улс дахь айлчлал эхэллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон байна. Тэрбээр тус улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар энэ сарын 5-9-нд Унгарт айлчилж буй юм. Айлчлалын үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийнэ
2024-03-06
Төрийн ордны А танхимд хаврын чуулганыг нээнэ
Уг засварын ажил хаврын чуулганы үеэр амжиж дуусахааргүй байгаа тул ийнхүү дээрх танхимыг тохижуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, А танхимд 70 гаруй гишүүнийг багтаахын тулд ширээ, сандал нэмж байрлуулан бэлэн болгожээ. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байх үед тэнд чуулганы хуралдааныг зохион байгуулж байсан туршлага Тамгын газарт бий. Харин жижиг танхимд хуралдах учраас хаврын чуулганы нээлтийн арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхнийг оруулах боломжгүй болсон байна. 2024 оны төсөвт УИХ-ын даргын багцад суулгасан 22 тэрбум төгрөгөөр дээрх засварыг хийхээс гадна гишүүдийн санал өгдөг төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
2024-03-05
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.
2024-03-05
Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэх хүсэлтээ буцаан авчээ
Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долоодугаар сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүх өнгөрсөн сард нийт шүүгчийн хуралдаанаараа Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг тус хуульд нийцүүлэн өөрчлөөд буй. Уг журмыг Дээд шүүх цахим хуудсандаа бүрэн эхээр нь нийтэлжээ
2024-03-04
Шийтгэлээс бултагч Б.Чойжилсүрэн
Б.Чойжилсүрэн хэмээх баян бизнесмен эр улс төрд “хар мөр” дагуулан орж ирсэн нь 2008 он. Учир нь тэрбээр Увс аймгийн сонгогчдод мөнгө тарааж, санал худалдаж авснаар парламентын босгыг давсан юм. Улмаар энэ нь “уламжлал” болов. Бусад намын өрсөлдөгч нь сонгууль бүрийн дараа түүний талаар шүүхэд гомдол гаргаж, үүний дагуу хуулийн байгууллагаас шалгана, гэвч эхний шатанд овоо бурууг нь дэнслээд явж байснаа л дундаас нь замхарчихдаг гэмтэй. 2008, 2012, 2016 онд ч мөнгө тараасан, Сонгуулийн тухай хууль зөрчин санал худалдаж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж байв.
2024-03-04
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргизийн Ерөнхийлөгчид бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхжээ. Тэрбээр хоёр орны Төрийн тэргүүний үзэглэсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв
2024-03-01