Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос Улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах төслийн хүрээнд “Тэгш анхаарахыг дэмжих нь” сэдэвт цахим уулзалтыг өчигдөр зохион байгуулсан байна. Уулзалтад Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Жибути, Эквадор, Индонез, Монгол, Намиби, Нигери, Сьерра-Леон, Бүгд Найрамдах Танзани Улсын эрэгтэй парламентчдын төлөөлөл оролцжээ. Тэд эрх тэгш байдлыг хангахад юуг анхаарах талаар ярилцаж, өмгөөллийн зөвлөгөө болон бодлого боловсруулагчдын сайн туршлагаа солилцсон юм. Манай улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дээрх уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн байна. Монгол Улсад жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламент төлөвшүүлэхийн тулд шударга ёсны мэдрэмж, суурь боловсрол хэрэгтэй г тэрбээр онцлов. Мөн УИХ хүний эрхийн өөрийн болон жендерийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хийснийг дурдлаа.
Энэхүү цахим уулзалтыг ОУПХ-ны 145 дугаар ассамблейгаас баталсан Кигали тунхаглалын хүрээнд зохион байгуулсан аж.