Ерөнхий сайд .Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзжээ. Манай улсад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас 200 мянга, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэхээр болсныг Элчин сайд хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн Австралийн Засгийн газраас манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн хувьд хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тус улсаас Монголд суугаа Элчин сайд Кэйти Смит өчигдөр энэ тухай албан захидлыг Ерөнхий сайд .Оюун-Эрдэнэд хүлээлгэн өглөө. Хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэн өгөх гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа