Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долоодугаар сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүх өнгөрсөн сард нийт шүүгчийн хуралдаанаараа Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг тус хуульд нийцүүлэн өөрчлөөд буй. Уг журмыг Дээд шүүх цахим хуудсандаа бүрэн эхээр нь нийтэлжээ.
Мөн Их монгол засахуй ухаан намыг үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ холбогдох хүмүүс нь Дээд шүүхээс буцаан авсан байна. Иргэн Б.Ганзоригоос уг өргөдлийг нэг бус удаа гаргасныг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн, бүртгэхээс татгалзсан юм. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 6-нд ирүүлсэн өргөдлөө ийн татжээ.