УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордсон байна. Тэрбээр тус улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар энэ сарын 5-9-нд Унгарт айлчилж буй юм. Айлчлалын үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийнэ.
Өнгөрсөн оны тавдугаар сард тус улсын Үндэсний ассамблейн дарга манай улсад айлчилсан юм. Энэ үеэр талууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаар санал нэгдсэн билээ. Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд манай хоёр улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон юм байна.
Бэлтгэсэн С.Уул