Монгол, Солонгосын Залуу манлайлагчдын уулзалт боллоо
Монгол Улс, БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалт Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулагджээ. Солонгосын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Юун Жүн ахалж, бүрэлдэхүүнд Солонгосын Гадаад хэргийн яамны залуу дипломатчид, улс төрийн намын төлөөлөл болон Их, дээд сургуулийн монгол судлалын залуу эрдэмтэн судлаачид багтсан байна.
2023-10-17
Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэлээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй аравдугаар сарын 16-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ.
2023-10-17
“Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад 25 улсын төр, засгийн тэргүүн оролцоно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзлаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой тохиож буй энэ өдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзаж байгааг онцолжээ.
2023-10-17
БЗС-гаас зээл авсан тэрбээр сайд болж дэвшлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж, баталлаа.
2023-10-06
ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн айчлал хийж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Талууд аравдугаар сарын 3-ны өдөр харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийв.
2023-10-04
Элчин Сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад ажиллажээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад томилолтоор ажиллаж, Горно-Алтайск хотын дэргэд байрлах “Манжерок” цогцолборт хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан “Эко Алтай- Байгалийн торгон утас” олон улсын чуулга уулзалтад оролцжээ.
2023-10-04