Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ удаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манайхан таван зөрчил гаргасан. Нэгдүгээрт, шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулж, баталгаажуулсан эсэх, хоёрдугаарт шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд тусгасан спортын төрлүүд спортын тусгай шинжилгээний шаардлагад нийцсэн эсэх, гуравт тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулыг хэрэгжүүлсэн эсэх, дөрөвт шинжилгээний бүртгэлийн санд тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн, эсэх, тавд шинжилгээний дээжийг зохих ёсоор шижилсэн эсэх юм. Олон улсын тэмцэн уралдаанд оролцох таван шаардлагыг хангахын тулд Допингийн үндэсний төвтэй хамтран ажиллана. Тиймээс шинэ удирдлага сонгосон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболдыг сонгосон.
Цаашид энэ байгууллагыг олон нээлттэй ил тод болгоно.
Үүний тулд
-Допингийн үндэсний төв 15-16 жил нэг, хоёр хүний удирдлага байсан. Үүнийг өөрчилнө. Төлөөлөн удирдах зөвлөлд 13 хүн нэмж оруулна. Одоо тав байдаг. Ингээд дүрмийн өөрчлөлт хийнэ.
-Энэ байгууллагын удирдлагыг ойр ойрхон солино.
-Үндэсний бөхийн допингийн асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцүүлэг хийж, допингийн шинжилгээ авах, эсэхийг шийднэ. Учир нь Японд сумо авдаггүй. Гэхдээ допингийн сөрөг нөлөөний талаар сургалт мэдээлэл орно хэмээн мэдээлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Засгийн газраас гаргасан ажлын хэсгийг Д.Амарбаясгалан тэргүүлж ажиллаж байна. Ханжоугийн наадмын үеэр ВАДА байгууллагынхан хуралдсан. Манай MONADA-гийнхон уулзсан. ВАДА-гийнхан хууль эрх зүйн орчноо сайжруул гэж зөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанд асуудлаа орууллаа. Ингээд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Уг хуулийн төсөлд допингийн эсрэг бүлэг заалт оруулсан. Мөн Олимптой холбоотойгоор хоёр удаагийн өр тавьсан байсан. Өнгөрсөн наймдугаар сард төлж дуусгасан" гэлээ.
Харин Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-ын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл "Бид шинжилгээтэй холбоотой зөрчлүүд гаргасан. Мөн олон улсын лабораторитой холбоотой асуудал байсан. Товчхондоо бид таван асуудлаас 3 асуудлыг нь шийддсэн. Бид ВАДА-гийн гуравдугаар катигорт байсан, хоёр луу дэвшсэн. Тиймээс өмнөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA) муу ажиллаагүй. Гол нь олон нийтэд хаалттай, мэдээллээ тухай бүр нь цацаагүй юм билээ" хэмээлээ.