Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй аравдугаар сарын 16-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ.
Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Цаашид Зүүн-Өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь хоёр улсын худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.