Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Цахилгаан, эрчим хүчийг ойрын үед ХЯЗГААРЛАХГҮЙ

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.
2023-12-13

Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. 
2023-12-13

2024 оны хаварт зориулж 8000.0 тонн мах нөөцөлнө

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.
2023-12-13

Малчдад өвс тэжээлийг 50 хувь хямдруулж олгоно

Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2023-12-13

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-12-13

Б.Жавхлан: Бид 2024, 2025 онд бондын өр төлөхгүй

Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
2023-12-13

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13

Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ. 
2023-12-13

ЗГ: Малын өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулж байна.
2023-12-13

Жендерийн тэгш байдлыг хангах үнэлгээгээр дөрвөн яам л 50 хувиас дээш дүн авчээ 

Хөдөлмөрийн зах зээлд 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021, 2022 онд хамрагдсан иргэдийн 55-аас дээш хувь нь бүсгүйчүүд байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээлсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байгааг дурджээ. 
2023-12-13

Монгол, НҮБ-ын хамтарсан хурлаар цаашид хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцлээ

“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
2023-12-12

“Хүний эрх-75” уулзалтад 130 гаруй улсын өндөр албан тушаалтнууд оролцож байна

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.
2023-12-12

Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн
2023-12-11

Монгол, Итали улсууд худалдаа, эдийн засгийн чиглэлд хамтран ажиллажээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-12-07

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс НҮБ-ын гишүүн бүх улс буюу нийт 192 улстай дипломат харилцаа тогтоов.
2023-12-07

11 аймгийн 30 сум цагаан зудтай байна

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.  
2023-12-06

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар өнөөдөр эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнг танилцуулах аж.
2023-12-06

Игавахара Масарү: Хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд өргөжүүлнэ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Игавахара Масарү-г өнөөдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
2023-12-04