Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно

Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
2023-09-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт”-д оролцож байна.
2023-09-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв.
2023-09-15

 Ерөнхийлөгч Куба улсыг зорих нь 

Тус бүлгийг энэ онд Куба улс даргалж байгаа юм. “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад манай Төрийн тэргүүн оролцож, дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудестэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Манай улс Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон байна. 
2023-09-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт”-д оролцоно.
2023-09-12

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэлэнгэ тариа” ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж,
2023-09-09

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулахад туршлага солилцохыг хүсэв 

Дараа нь тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан юм. Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хийж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гадаад харилцааны сайд тэмдэглэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцоллоо. 
2023-09-06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауди-г хүлээн авч уулзах үеэр Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүслээ.
2023-09-05

Саудын Арабын Ханхүү Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
2023-09-04

Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо

Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн тэрбээр ЗХЖШ, ҮБХИС-д болон БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2021- 2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд томилогдсон юм байна. 
2023-09-01

Монгол Улс, Гэгээн Ширээт Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Тэргүүн, Пап Францис есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айчлал хийнэ.
2023-08-30

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
2023-08-28

Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
2023-08-28

Малчдын нийгмийн даатгалыг төрөөс төлөх заалтад Ерөнхийлөгч хориг тавьсангүй 

 УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталж, үүгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөхөөр зохицуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Хуулийн уг заалтад Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан. Тэгвэл уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ бол хуулийн эцсийн найруулгыг хийн ёсчилсон, Төрийн тэргүүн ямар нэг байдлаар хориг тавиагүй гэсэн үг юм. 
2023-08-22

Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагналаа

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн Баярын хурал Хан Хэнтий чуулгад болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийг "Сүхбаатарын одон"-оор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд батламж гардууллаа.
2023-07-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж, төрийн дээд цол, одон, медалиар гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа. Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
2023-07-26

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд долдугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан.
2023-07-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нум сум харваж, наадамчин олноо цэнгүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурын талбайд ирж, наадамчин олноо цэнгүүллээ.
2023-07-12