Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт”-д оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх” Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
G77 гэдэг нь "Group of 77" буюу "77-ийн бүлэг" гэх үг. Олон Улсын Засгийн газар хоорондын бүлгүүдийн дотроос хамгийн том нь 77-ийн бүлэг. 77 гэх тодотголтой ч өдгөө 134 гишүүнтэй, анх байсан гишүүдийн тоогоороо нэрлэгдсэн бүлэг юм.