Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар зочиллоо. Үндэсний сурын харваанд 540 харваач оролцож байна. Эдгээр харваачдадаа хүндэтгэл үзүүлж, сум тавихаар Төрийн өндөрлөгүүд морилон иржээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 4 сум харваж, наадамчин олноо цэнгүүллээ. Ийнхүү баяр наадмын сурын харваа Үндэсний сурын түрүү тодруулах 16 шилдэг харваачийн шигшээгээр үргэлжилж байна.