Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Д.Баасандамбыг аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилсон байна. Тэрбээр 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр тус тус төгссөн, цэргийн ухааны доктор аж. Мөн Малайз, Канад, ХБНГУ, АНУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн, англи, орос хэлтэй.
Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас эхэлсэн тэрбээр ЗХЖШ, ҮБХИС-д болон БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 2021- 2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байгаад ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд томилогдсон юм байна.