Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар энэ сарын 15-16-нд Хавана хотноо болох хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно. Тус бүлгийг энэ онд Куба улс даргалж байгаа юм. “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад манай Төрийн тэргүүн оролцож, дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудестэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Манай улс Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон байна.
Бэлтэгсэн: У.Наран