Н.ЭНХБАЯР: Төсвийн зарлагыг ихээхэн өсгөхөөр төлөвлөсөн нь эрсдэл ихтэй
Үнэн хэрэгтээ Монголбанкны своп хэлцлийн хоёр тэрбум ам.доллар чинь нэг талаар Засгийн газрын л өр гэсэн үг юм. Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг өнгөрсөн долдугаар сард дахиад гурван жилээр сунгасан. Өндөр хүүтэй, нэг улсаас хамааралтай өрийг ийнхүү 10 гаруй жилийн турш сунгасаар ирсэн нь, төлж барагдуулахыг хичээхгүй байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын хувьд тааламжтай зүйл биш, цаашид бидний өмнө тулгарч болзошгүй эрсдэлтэй өр төлбөр. Нөгөө талаас ямар нэгэн шалтгаанаар свопын хугацааг цаашид дахин сунгахгүй гэвэл энэ өр төлбөрийг Монгол Улсын валютын нөөцөөс л төлнө.
2023-10-05
МХБ дээр 19 компанийн хувьцааны ханш буурчээ
Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 150,498,553 төгрөгийн үнийн дүн бүхий 959,457 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-04
Төсвийн алдагдал 2.07 их наядад хүрнэ гэж тооцжээ
Төсвийн алдагдал 2.07 их наяд болж, ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэнэ хэмээн тооцсон байна. Зардлыг дотор нь ангилбал тэтгэвэр, тэтгэмж 5.14, боловсрол, эрүүл мэнд, соёлын гүйцэтгэл, санхүүжилт 4.7, цалин хөлс 3.04, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал 3.39, гадаад зээл, тусламж 1.78, хүүгийн зардал 1.17, хүүхдийн мөнгө 1.56, улсын төсвийн хөр өнгө оруулалт 3.26, бусад (ОНХС, стратегийн нөөц хөрөнгө, эргэж төлөгдөх цэвэр зээл зэрэг) 2.46, улсын төсвийн хөрөнгө оруулалт 3.26 их наяд, бусад халамж 826.7 тэрбумыг нь эзлэх аж. Тухайлбал, зам, тээврийн салбарт 601.7 тэрбум төгр өгөөр 96 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.
2023-10-04
“Mongolian mining week”-т 20 улсын хөрөнгө оруулагчид оролцоно
“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ.
2023-10-04
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангийн кэйсүүд
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим залилан газар авсныг алхам тутамд сануулж буй. Үүнтэй зэрэгцээд төв болон арилжааны банкууд өдөр тутамдаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг байнга түгээж, сэрэмжлүүлсээр ирсэн. Харамсалтай нь, сэрэмжлүүлгийг олонх нь үл хайхарч, дэлгэцийн цаанаас худалдаа хийж, түрээсийн тохироогоо ярилцаж, захиалга өгч, хэн нэгний гуйлтаар мөнгө шилжүүлж, виз мэдүүлж, өв залгамжлах “эрх” гардаж, бүр хайр дурлалын харилцаа үүсгэн, их хэмжээний мөнгө шилжүүлж, эцсийн дүндээ бүгд хохирогч болдог. Дэлгэцийн цаанаас уран мэхийг уралдуулан сэнхрүүлж, бүр амьдрал ахуй, гал тогоо руу өнгийж, улмаар таныг удирдаад буй тэр этгээд ердөө л залилагч, хулгайч, луйварчин. Хэнийг ч өрөвдөхгүй залилахад бэлэн хүрэл зүрхтэй, хүйтэн сэтгэлтэй нэгэн дэлгэцийн цаана сууж байдаг.
2023-10-03
Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ
Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд болно.
2023-10-03
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1050 төсөл хэрэгжинэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 2024 онд 61 хувь буюу 645 төсөл, 2025 онд 22 хувь буюу 235 төсөл, 2026 онд 16 хувь буюу 169 төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна
2023-10-03
Тяньжин боомтод 4350 чингэлэг хүлээгдэж байна
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэж байна. Есдүгээр сарын 1-30-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарчээ.
2023-10-03
2024 онд 60 сая тонн нүүрс экспортолно
2024 оны төсвийн төсөлд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдрийг, 4.8 сая баррель газрын тос, 20 тонн алт нийлүүлэхээр тооцоолжээ.
2023-10-03
Эдийн засаг 6.4 хувиар өсжээ
2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарч байсан бол 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.4 хувь болж өссөн байна.
2023-10-03